Saturday, October 27, 2012

Алгоритмын үндэс


Сэдвүүд:
·         Оршил
·         Алгоритм гэж юу вэ?
·         Алгоритмын график дүрслэл буюу блок-схем
·         Алгоритмын үндсэн бүтцүүд
·         Алгоритмын төрлүүд

Оршил
Компьютерын техник нь бидний амьдралд гүн гүнзгий нэвтэрчээ. Хөгжингүй орнуудад бол гэр ахуй, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, худалдаа, банк, батлан хамгаалах, эмнэлэг-анагаах ухаан, бүх шатны боловсрол олгох сургалт, шинжлэх ухаан, соёл урлаг (шоу бизнес) г.м. нийгмийн бүхий л салбарт компьютер өргөн ашиглагдаж байна. Хөгжлийн төвшингөөр авч үзвэл манай орон хэдийгээр “буурай” гэсэн нэр зүүдэг ч Дэлхийн технократ[1] иргэншлийн салшгүй хэсэг учраас дээр дурдсан “бүх нийтийн компьютержилт” тодорхой хэмжээнд явагдаж л байгаа. Тэр тусмаа бөөнөөр үйлдвэрлэгдэгч персонал компьютерууд олон нийтийн хэрэглээнд эрчимтэй нэвтэрч байна. Үүнтэй уялдан хүн бүр компьютертай хэрхэн харьцах талаар тодорхой хэмжээний мэдлэгтэй болох шаардлага гардаг. Ийм мэдлэгийн анхдагч төвшин нь компьютер, түүний ажиллах зарчмын тухай үндсэн ойлголт, өргөн хэрэглээний програмууд дээр ажиллах чадвар зэрэг болно. Тэгвэл удаах төвшний мэдлэг нь хэрэглэгч өөрөө компьютерт зориулсан програм бичих явдал юм. Энэ нь хэрэглэгч компьютерыг бүхэлдээ өөрийн хүссэнээр ашиглаж эхлэх боломжийг нээж өгдөг. Уг хичээл нь, дээд төвшний програмчлалын Си алгоритмын хэл ашиглан компьютерт хялбар програм бичиж сурах чадварыг оюутанд олгох зорилготой. Өөрөөр хэлбэл, суралцагчид програмчлалын үндсийг мэдүүлэх чиглэлтэй болно.

Monday, October 22, 2012

Компьютерын Сүлжээ



Энэ удаагийн хичээл нь сүлжээний үндсэн ойлголтуудыг товчхон судлах бөгөөд дараа дараагийн хичээлүүдийн суурь болох байх гэж найдаж байна. Сүлжээний үндсэн санаа, бүтэц, ангилал, төрлүүд хийгээд сүлжээнд түгээмэл хэрэглэгддэг төхөөрөмжүүдийг товч танилцуулах болно.

Компьютерын сүлжээ гэдэг бол хэсэг бүлэг компьютерүүдын хоорондын холболт юм. Сүлжээг бүтэц болон ажиллах зарчмын хувьд сүлжээний давхарга-уудад хуваарилан дөрвөн шатлалтай Internet Protocol Suite (IPS) загварт оруулдаг. Нилээдгүй сүлжээний хичээл, Cisco Academy гэх мэт сургуулиудад Open Systems Interconnection (OSI) загвараар долоон давхаргаар авч үздэг бөгөөд харин том сүлжээнүүд IPS загварчлалыг хэрэглэдэг. Сүлжээний энэ 2 загвар, тэдгээрийн ялгаа, мэдээлэл дамжих аргачлалыг хэрхэн загварчилдаг талаар дэлгэрэнгүй танилцуулах болно.

Sunday, October 21, 2012

Үйлдлийн системийн тухай ойлголт

Үйлдлийн систем
Үйлдлийн систем үндсэн ойлголт үйлдлийн систем нь шууд удирдлага, техник хангамжийн менежмент, үндсэн системийн үйл ажиллагаа болон word processing, web browser зэрэг хэрэглээний програм хангамжийн ажиллагаанд нөлөөтэйгээр оролцдог програм хангамж юм. Үйлдлийн систем нь компьютерын ажил хийдэг програм эсвэл командын систем гэж тодорхойлж болно.Үйлдлийн систем нь компьютерын програм хангамжийг удирдах болон компьютерын техник хангамжийг идэвхжүүлэх системийн програм хангамж юм.Үйлдлийн систем нь boot процесс дуудагсаны дараа компьютерыг хэрэглэхэд бэлдэж өгдөг ба компьютерыг удирддаг програм хангамж юм.Үйлдлийн систем нь компьютерын хэрэглэгч болон техник хангамжийн хооронд жуучлагч програм юм

Компьютерийн бүтэц зохион байгуулалт



Компьютер гэдэг нь нэг буюу хэд хэдэн төв процессор өгөдсөн заавар буюу программын дагуу өөрийн системийн төхөөрөмжүүдтэй мэдээлэл дамжуулах шугамуудаар харилцаж, мэдээллийг солилцох ба боловсруулан, тэдгээрийн үйл ажиллагааг удирдах цогц байгууламж юм.
Компьютер нь маш олон дүрс, хэлбэрээр байдаг. Орчин үеийн компьютертэй төстэй төхөөрөмжүүд нь 20-р зууны дунд үед (1940

Microsoft Office Powerpoint


Microsoft Powerpoint программ нь Windows-ын орчны илтгэл бичих зориулалт бvхий программ юм. Энэхvv программ нь Microsoft Office иж бvрдлийн нэг бөгөөд энэхvv программыг ашиглан олон хvмvvс өөрийн ажил хэргийг бvтээсээр байгаа билээ. Та хэрэв энэ программын тухай мэдлэг тааруухан бол эндээс илїї ихийг мэдэж, сурна гэдэгт итгэлтэй байна.