Sunday, October 21, 2012

Microsoft Office Excel

Microsoft Office Excel програмын агуу боломж, таны ажилд ямар их тустай команд, фүнкцүүдийг агуулж байдаг талаарх зарим нэгэн жишээг энэ видо хичээлээс үзэх боломжтой.

Microsoft Office програм нь олон янзын мэдээлэлүүдийг зохион байгуулах, дамжуулахад тань туслах бөгөөд дэлхий дээр өдөр бүр маш олон хүн уг системийн бүрэлдэхүүнд ордог шилдэг програмуудыг ашиглаж байна. Microsoft Office систем нь өөртөө серверүүд, төрөл бүрийн үйлчилгээ, шилдэг хэрэгсэл хүчирхэг програмуудыг агуулсан бөгөөд эдгээр нь бизнесийн нарийн төвөгтэй асуудлуудыг хялбархан шийдэж чаддаг. Өдөр ирэх тусам улам боловсронгуй болж хамгийн сайн туслагч маань болж байна. Microsoft Office нь
сүүлийн үеийн шилдэг програмын цогц юм. Шинэ хувилбар нь олон төрлийн нэмэлт үйлчилгээтэй. Мөн маш өндөр түвшинд хийгдсэн. Хамгийн боловсронгуй удирдлагын систем юм. Энэ системийг ашиглан мэдээлэлийг боловсруулах, хамтран ажиллах, үйл ажиллагаагаа удирдах, ажлын бүтээмжээ дээшлүүлэх боломжтой. Microsoft Office програмыг мэдээлэлийн бизнес эрхлэгчдэд нарийн түвшинд задлан хүргэснээр илүү үр дүнтэй ажиллах болно. Хүмүүст мэдээлэлийг зөв цагт нь хүргэж чадсанаар олон асуудлыг шийдэж чаддаг. Бизнесийн зоригтой шийдвэрийн хүрээнд бий болсон ажилтан нь ихэнхдээ шинэчлэгдсэн мэдээлэл дээр үндэслэн урган гардаг. Microsoft Office систем нь хүмүүст хүссэн хугацаандаа өөрийн мэдээлэлийг олон төрлийн програм ашиглан найдвартайгаар илгээх, хүлээж авах боломжийг олгож байна. XML-ээр дэмжигдэн сайжруулагдсан Microsoft Office систем нь хүмүүст өргөн хүрээний мэдээлэлд дүн шинжилгээ хийх болон мэдээлэлд хандахад туслах болсон. Үр ашигтай холбоо ба байгууллага хамтран ажиллагч түнш болон үйлчлүүлэгчдийг холбож өгснөөр бизнесийг хурдан шуурхай явуулах өсөлтийн хурдыг нэмэгдүүлэх боломжийг олгож байна. Бизнесийн өсөлтөнд саад болж буй гол хүчин зүйл нь тив алгасан хол байрладаг байгууллага нь хоорондоо хурдан хугацаанд холбогдон үйл ажиллагаа явуулах боломжгүй байх явдал юм. Microsoft Office нь өөрийн бүрэлдэхүүний олон програмаараа дамжуулан багуудад тэдний бизнесийн өсөлт хамтын ажиллагааны нууцлал болон үр ашигийг нь дээшлүүлэхэд туслаж байна. Тэр дундаа интерактив диаграмм хурдан хугацааны мессэж дамжуулалт мөн Online уулзалт нь бизнесийн түншүүдийн асар богино хугацаанд холбож өгдөг.

No comments: