Tuesday, September 13, 2016
Thursday, June 6, 2013
Monday, October 29, 2012
Хатуу дискнээс форматлаад устгагдсан мэдээлэл сэргээх
Хэрэв
таны чухал бичиг баримт, хэрэгтэй файлууд нэгэнт форматлагдаад
устчихсан бол аль болох тэр хатуу дискийг хамаагүй битгий оролдоорой гэж
зөвлөе!
Форматласан хатуу диск дээрхи мэдээллүүд тань юм нэмж бичигдээгүй байх тусмаа сэргэх магадлал өндөр байна гэсэн үг.Юм нэмж хийлгүйгээр форматласан хатуу дискээ өөр компьютерт туслахаар залгаад мэдээллээ сэргээхийг оролдох хэрэгтэй.
Маш чухал бичиг баримтууд байгаад өөрөө тухайн сэргээх програмыг мэдэхгүй бол бас хамаагүй оролдох хэрэггүй. Сайн мэдэх хүнд үзүүлж сэргээлгэх хэрэгтэй байх.
Форматласан хатуу диск дээрхи мэдээллүүд тань юм нэмж бичигдээгүй байх тусмаа сэргэх магадлал өндөр байна гэсэн үг.Юм нэмж хийлгүйгээр форматласан хатуу дискээ өөр компьютерт туслахаар залгаад мэдээллээ сэргээхийг оролдох хэрэгтэй.
Маш чухал бичиг баримтууд байгаад өөрөө тухайн сэргээх програмыг мэдэхгүй бол бас хамаагүй оролдох хэрэггүй. Сайн мэдэх хүнд үзүүлж сэргээлгэх хэрэгтэй байх.
Saturday, October 27, 2012
Цахим хэрэглэгдэхүүний судалгаа
Налайх МСҮТ-ийн нийт багш нар доорхи судалгааг 2012/11/1-ны өдрөөс өмнө өгнө.
Доорхи холбоосоор ороод татаад авна уу!
Татах
Доорхи холбоосоор ороод татаад авна уу!
Татах
Алгоритмын үндэс
· Оршил
· Алгоритм гэж юу вэ?
·
Алгоритмын
график дүрслэл буюу блок-схем
· Алгоритмын үндсэн бүтцүүд
· Алгоритмын төрлүүд
Компьютерын
техник нь бидний амьдралд гүн гүнзгий нэвтэрчээ. Хөгжингүй орнуудад бол гэр
ахуй, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, худалдаа, банк, батлан хамгаалах,
эмнэлэг-анагаах ухаан, бүх шатны боловсрол олгох сургалт, шинжлэх ухаан, соёл
урлаг (шоу бизнес) г.м. нийгмийн бүхий л салбарт компьютер өргөн ашиглагдаж
байна. Хөгжлийн төвшингөөр авч үзвэл манай орон хэдийгээр “буурай” гэсэн нэр
зүүдэг ч Дэлхийн технократ[1] иргэншлийн салшгүй хэсэг учраас дээр дурдсан “бүх нийтийн компьютержилт”
тодорхой хэмжээнд явагдаж л байгаа. Тэр тусмаа бөөнөөр үйлдвэрлэгдэгч персонал
компьютерууд олон нийтийн хэрэглээнд эрчимтэй нэвтэрч байна. Үүнтэй уялдан хүн
бүр компьютертай хэрхэн харьцах талаар тодорхой хэмжээний мэдлэгтэй болох
шаардлага гардаг. Ийм мэдлэгийн анхдагч төвшин нь компьютер, түүний ажиллах
зарчмын тухай үндсэн ойлголт, өргөн хэрэглээний програмууд дээр ажиллах чадвар
зэрэг болно. Тэгвэл удаах төвшний мэдлэг нь хэрэглэгч өөрөө компьютерт зориулсан програм бичих явдал
юм. Энэ нь хэрэглэгч компьютерыг бүхэлдээ өөрийн хүссэнээр ашиглаж эхлэх боломжийг нээж өгдөг. Уг хичээл нь,
дээд төвшний програмчлалын Си алгоритмын хэл ашиглан компьютерт хялбар програм
бичиж сурах чадварыг оюутанд олгох зорилготой. Өөрөөр хэлбэл, суралцагчид програмчлалын үндсийг мэдүүлэх
чиглэлтэй болно.
Monday, October 22, 2012
Компьютерын Сүлжээ
Энэ
удаагийн хичээл нь сүлжээний үндсэн ойлголтуудыг товчхон судлах бөгөөд дараа
дараагийн хичээлүүдийн суурь болох байх гэж найдаж байна. Сүлжээний үндсэн
санаа, бүтэц, ангилал, төрлүүд хийгээд сүлжээнд түгээмэл хэрэглэгддэг
төхөөрөмжүүдийг товч танилцуулах болно.
Компьютерын
сүлжээ гэдэг бол
хэсэг бүлэг компьютерүүдын хоорондын холболт юм. Сүлжээг бүтэц болон ажиллах
зарчмын хувьд сүлжээний давхарга-уудад хуваарилан дөрвөн шатлалтай Internet
Protocol Suite (IPS) загварт оруулдаг. Нилээдгүй сүлжээний хичээл, Cisco
Academy гэх мэт сургуулиудад Open Systems Interconnection (OSI) загвараар
долоон давхаргаар авч үздэг бөгөөд харин том сүлжээнүүд IPS загварчлалыг
хэрэглэдэг. Сүлжээний энэ 2 загвар, тэдгээрийн ялгаа, мэдээлэл дамжих
аргачлалыг хэрхэн загварчилдаг талаар дэлгэрэнгүй танилцуулах болно.
Sunday, October 21, 2012
Үйлдлийн системийн тухай ойлголт
Үйлдлийн систем
Үйлдлийн систем үндсэн ойлголт үйлдлийн систем нь шууд удирдлага, техник хангамжийн менежмент, үндсэн
системийн үйл ажиллагаа болон word processing, web browser зэрэг хэрэглээний програм хангамжийн
ажиллагаанд нөлөөтэйгээр оролцдог програм хангамж юм. Үйлдлийн систем нь компьютерын ажил хийдэг
програм эсвэл командын систем гэж тодорхойлж болно.Үйлдлийн систем нь компьютерын програм хангамжийг
удирдах болон компьютерын техник хангамжийг идэвхжүүлэх системийн програм хангамж юм.Үйлдлийн систем
нь boot процесс дуудагсаны дараа компьютерыг хэрэглэхэд бэлдэж өгдөг ба компьютерыг удирддаг програм
хангамж юм.Үйлдлийн систем нь компьютерын хэрэглэгч болон техник хангамжийн хооронд жуучлагч програм
юм
Компьютерийн бүтэц зохион байгуулалт
Microsoft Office Powerpoint
Microsoft Powerpoint программ нь Windows-ын орчны илтгэл бичих зориулалт
бvхий программ юм. Энэхvv программ нь Microsoft Office иж бvрдлийн нэг
бөгөөд энэхvv программыг ашиглан олон хvмvvс өөрийн ажил хэргийг
бvтээсээр байгаа билээ. Та хэрэв энэ программын тухай мэдлэг тааруухан
бол эндээс илїї ихийг мэдэж, сурна гэдэгт итгэлтэй байна.
Microsoft Office Excel
Microsoft Office Excel програмын агуу боломж, таны ажилд ямар их тустай команд, фүнкцүүдийг
агуулж байдаг талаарх зарим нэгэн жишээг энэ видо хичээлээс үзэх
боломжтой.
Microsoft Office програм нь олон янзын мэдээлэлүүдийг зохион байгуулах, дамжуулахад тань туслах бөгөөд дэлхий дээр өдөр бүр маш олон хүн уг системийн бүрэлдэхүүнд ордог шилдэг програмуудыг ашиглаж байна. Microsoft Office систем нь өөртөө серверүүд, төрөл бүрийн үйлчилгээ, шилдэг хэрэгсэл хүчирхэг програмуудыг агуулсан бөгөөд эдгээр нь бизнесийн нарийн төвөгтэй асуудлуудыг хялбархан шийдэж чаддаг. Өдөр ирэх тусам улам боловсронгуй болж хамгийн сайн туслагч маань болж байна. Microsoft Office нь
Microsoft Office програм нь олон янзын мэдээлэлүүдийг зохион байгуулах, дамжуулахад тань туслах бөгөөд дэлхий дээр өдөр бүр маш олон хүн уг системийн бүрэлдэхүүнд ордог шилдэг програмуудыг ашиглаж байна. Microsoft Office систем нь өөртөө серверүүд, төрөл бүрийн үйлчилгээ, шилдэг хэрэгсэл хүчирхэг програмуудыг агуулсан бөгөөд эдгээр нь бизнесийн нарийн төвөгтэй асуудлуудыг хялбархан шийдэж чаддаг. Өдөр ирэх тусам улам боловсронгуй болж хамгийн сайн туслагч маань болж байна. Microsoft Office нь
Subscribe to:
Comments (Atom)




